Тавтай морилно уу!

Төхөөрөмж

2014-05-27, 09:44

Компьтерын хэрэглээ

1. Текст боловсруулалт. Documenting. Текст боловсруулах програмуудын тусламжтайгаар баримт, мэдээллийг компьютерт оруулж, хадгалж, хэвлэх, алдааг засварлах, олон янзын үсгийн шрифтийг ашиглах, үгийн алдааг автоматаар шалгах, хуудсыг дугаарлах, хэвлэлийн эх бэлтгэх, бэлтгэсэн эхийг хэлбэр загварт оруулах, текстэн болон графикан мэдээллийг зэрэгцүүлж байрлуулах зэрэг өргөн боломжуудтай. Мөн програмын дэлгэцийн дизайн болон цонхны бүтцийн хувьд ажиллахад хялбар болсон. Microsoft Word, Adobe Pagemaker, Adobe Publisher

2. Хүснэгт боловсруулалт. Spread sheets Хүснэгт боловсруулах програмууд нь хүснэгт мэдээллийг оруулах, боловсруулах ажиллагааг хурдан бөгөөд хялбархан гүйцэтгэдэг. Энд цалин, орлого, зарлагын тайлан, календарчилсан төлөвлөгөө зэргээс гадна өгөгдсөн мэдээллийг бүлэглэх, эрэмбэлэх, хайлт хийх, шүүх, боловсруулагдсан тоон мэдээллийг ойлгомжтой байдлаар график, диаграммаар харуулж, хүссэн хэлбэр хэмжээ, загвараар хэвлэх боломжтой.

3. Дуу дүрсийн боловсруулалт. Multimedia Компьютерээр зураг болон график диаграмм, хавтгайн ба огторгуйн олон хэмжээст дүрс зурах, өнгө ялгах, дүрсийг хөдөлгөөнд оруулж animation хийх, дуу хөгжим тоглуулах, тодруулбал кино, видеоклип, реклам, аудио, видео сургалтын програм хүртэл хийх боломжтой юм. Эдгээр боломжийг multimedia чиглэлээр хийдэг. Дуу дүрсийн боловсруулалт тухайн компьютерийн техник үзүүлэлтээс ихээхэн хамаарна.

4. Мэдээллийн сангийн боловсруулалт. Database development Хүн амын тооллого, номын сангийн катологи, нягтлан бодох бүртгэл, байгууллагын мэдээллийн систем зэрэг олон давталттай их хэмжээний мэдээг боловсруулах зориулалттай мэдээллийн санг удирдах систем гэж нэрлэгдэх хэрэглээний програмууд өргөн ашиглагдаж байна. Мэдээллийн сан нь компьютер дээр тусгай зориулалтын програмд оруулсан өгөгдлийн цуглуулга бөгөөд түүнд хандах, засварлах болон нэмэхэд хялбар байдлаар хийгдсэн байдаг. Мэдээллийн санг удирдах програмууд нь мэдээллийг эмх цэгцтэй хадгалж, түүнд засвар хийх, нэмэлт өөрчлөлт оруулах, мэдээлэл хайх, статистик мэдээ гаргаж авах, эрэмбэлэх, орох, гарах маягт зохиох, тооцоо хийх ажиллагааг өөрийнх нь програмчлалын хэл дээр бичих боломжтой байдаг. Хувь хүн өөрийн гэсэн мэдээллийн сан нээж ашиглаж болохоос гадна дотоод сүлжээнд байгууллагын ажилчид дундаа, тухайн нэг байгууллагын системд ашиглах боломжтой. Мөн вэб хуудсан дээр байрлуулсан мэдээллийн сан руу ямар ч хүн хаанаас ч хандах боломжтой байдаг. MS Access, DB2, SQL, Oracle, Sybase зэрэг програмууд байна.

5. Сүлжээний үйлчилгээ. Network service Компьютер хэдийгээр дангаар ажиллах зориулалттай боловч бусад компьютерүүдтэй холбогдсоноор бусдад мэдээлэл дамжуулах, хүлээн авах, мэдээллийг алслагдсан хэрэглэгчдэд хурдан шуурхай дамжуулах, олон улсын мэдээллийн сантай харьцах, хэрэгцээт мэдээллийг богино хугацаанд олж авах болон холбооны сувгийг ашиглан хэрэглэгчдийг телефон холбоогоор хангах, электрон шуудангийн үйлчилгээ гэх мэт олон ач холбогдолтой үйлчилгээг үзүүлдэг. Компьютерийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл холбооны технологийн бүх л үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Internet Explorer, Mozilla Firefox, Netscape Navigator гэх мэт КОМПЬЮТЕРИЙН АНГИЛАЛ. Компьютерийг том, мини, микро гэсэн үндсэн 3 ангилалд хуваадаг. Ингэж хуваахдаа дараах үзүүлэлтийг үндэс болгодог. 1. Тооцоолох хурд 2. Санах ойн багтаамж 3. Үгийн урт (Нэг зэрэг дамжуулах мэдээний уртын хэмжээ. Бид 8, 16, 32 битийн компьютер гэж ярьдаг нь нэгэн зэрэг дамжуулж байгаа битийн тоо гэсэн үг) 4. Үнэ. Компьютерийн техник асар хурдан хөгжиж, том компьютер нь хямдарч, овор хэмжээ нь багасаж байхад жижиг компьютерийн хүчин чадал байнга өсөн нэмэгдэж байдаг. Өнөөдрийн микрокомпьютер хүчин чадлын хувьд 70-аад оны мини компьютертэй эн зэрэгцсэн түвшинд байна. Компьютерийн системийн бүтэц бүрэлдэхүүн хэсэг нь зарчмын хувьд аль ч ангилалын компьютерийн хувьд ижил учраас тэдгээрийн тухай дараах тодорхойлолт нь зөвхөн хөгжлийн түүхийн талаас нь авч үзсэн болно. Том компьютер нь үнэ ихтэй, овор хэмжээний хувьд том, секундэд хэдэн сая үйлдэл хийх том хэмжээний санах ойтой, тооцооллын хурд ихтэй. Анх 1950-аад оны үед үйлдвэрлэгдэж эхэлсэн энэ компьютер тусгай бэлтгэсэн байр, мэдээлэл боловсруулалтын мэргэжилтэн, үйлчилгээний ажилтнууд олноор ажиллахыг шаарддаг. Сүүлийн үед том компьютерүүд супер компьютерийн чиглэлээр маш боловсронгуй болж байна. Мини компьютер. 1960-аад оны эцсээр Digital Equipment, Data Generals корпорациуд анх үйлдвэрлэсэн энэ төрлийн компьютер нь харьцангуй хямд, тооцооллын өндөр хүчин чадлаараа их сургууль, эрдэм шинжилгээний лабораториудад анх нэвтэрсэн юм. Энэ компьютерийг аль болох хөнгөн жинтэй байлгах үүднээс түүний корпусыг хуванцар материалаар хийдэг. Эдгээр нь гар утас болон бусад бага оврын хэрэглэгдэхүүний дотор байрладаг, оюор хэмжээний хувьд бага. Микрокомпьютер. 1970-аад оны дунд үеэс микросхем дээрх компьютер гарч ирсэн нь хүн бүрт хүртээмжтэй, тооцоолох хүчин чадал сайтай болсон. Хямд үнэтэй гэрийн компьютерээс гадна бизнесийн микрокомпьютер гарч ирсэн нь өмнөх хоёр төрлийн хийх бүх үйлдлүүдийг хийх болсноос гадна график дүрслэл, дуу авиа, хөгжмийг хослон хэрэглэх хүрээ нь эрс тэлж байна. Хөргөгч, угаалгын машин, автомашины доторх компьютерүүд, бидний хэрэглэж байгаа албан тасалгааны болон гэрийн компьютерүүд энэ ангилалд багтана. Эдгээр гурваас гадна хэрэглээний чиглэлээс хамааруулж зарим ангилалууд байдаг. Энд:

Супер компьютер.Super computer Овор хэмжээний хувьд том, тооцооны хурд маш сайтай, үнэтэй. Ж/нь цаг агаарын мэдээ боловсруулах супер компьютерүүд ус цаг уур орчны шинжилгээний төвүүдэд ашиглагдаж байна. Түгээмэл компьютер.Mainframe. Том лабораториудад хэрэглэгддэг, ажил хэргийг шийдэх, шинжлэх ухаан техникийн тооцоо хийх гэх мэт янз бүрийн функцууд сайтай. Workstation. Персональ компьютерээс хүчин чадал сайтай, шинжлэх ухаан техникийн тооцоо, өндөр чадвартай CAD, компьютерийн зураглал хийх, ажлын байрыг автоматжуулахад ихээхэн дөхөмтэй компьютер. Персональ компьютер. Хувь хэрэглэгчид зориулсан компьютер.

 

Илгээх | 2294 хүн уншсан | Бичсэн: <<Amka>>

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Персонал Компьютерийн бүтэц ба зохион байгуулалт

Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн сис...

Компьтерын сүлжээ

Компьютерийн сүлжээний хөгжлийн түүх нь компьютер үүсэж хөгжиж эхэлсэн 1950-1960-д оны үеэс эхэлнэ. ...

Компьтерын хэрэглээ

1. Текст боловсруулалт. Documenting. Текст боловсруулах програмуудын тусламжтайгаар баримт, мэдээлли...

Компьтерын үүсэл хөгжил

Хүний нийгэм үүссэнээс хойш биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилт нь оюуны хө...

Компьтерын төхөөрөмж

1.Оролт ба удирдлагын төхөөрөмүүд: 1.1 Keyboard - гар нь компьютерийг удирдах, компьютерт...

Мэдээлэл

Компьютерийн техник хангамж гэдэг нь бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа бодит биет тоног...

Суурин компьтер

...

Компьтер форматлах

...

Компьтер hardware

...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 22931 дахь зочин боллоо. Баярлалаа :-)