Тавтай морилно уу!

Төхөөрөмж

2014-05-27, 09:50

Персонал Компьютерийн бүтэц ба зохион байгуулалт

Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин үеийн компьютертэй төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед (1940 – 1941 оны үе) гарсан боловч компьютер гэдэг ухагдахуун ба компьютертэй төстэй машинууд урьд нь байсан. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Орчин үеийн компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум дахин илүү хүчин чадалтай. Өнөө үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон.
Персонал компьютерууд нь мэдээллийн эрин үеийн бэлгэ тэмдэг болсон ба ихэнх хүмүүсийн “компьютер” гэхээр санаанд ордог зүйл болсон. Харин өнөө үед хамгийн өргөн тархсан компьютерын төрөл нь тусгай зориулалтын компьютерууд юм. Эдгээр нь бусад төхөөрөмжийг удирддаг маш жижиг төхөөрөмжүүд юм
Мэдээлэлийг ерөнхийд нь “Аливаа амьд организмын дотоод болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио юм.” гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг байна. Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг)
Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг 1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв.
1024 Вyte = 1 Kilo Byte (1KB)
1024 KB = 1 Mega Byte (1MB)
1024 MB = 1 Gega Byte (1GB)
Төрлүүд

  • Микро компьютер (Micro computer)
    Уоркстейшн (Workstation)
    Мэйнфрэйм (Mainframe computer)
    Сервэр (Servers)
    Мини компьютер (Mini computers)
    Зөөврийн мэдээлэл хүлээн авагч (Portable data entry terminal)
    Тусгай зориулалтын компьютер (Embedded computer)
    Супер компьютер (Super computer)

Компьютерийн ерөнхий бүтэц Аливаа компьютер мэдээлэл боловсруулах-удирдах байгууламж процессор, мэдээллийг санах ой, мэдээллийг хадгалах байгууламж, мэдээллийг оруулах гаргах байгууламж, тэдгээрийг холбосон суваг гэсэн үндсэн хэсгүүдээс тогтсон систем юм. Одоо компьютерийг бүрдүүлэгч эдгээр хэсгүүдийн тухай дэлгэрүүлж авч үзье.
1. Санах ой – RAM (Random Access Memory). Компьютерээр боловсруулах бүх төрлийн мэдээллийг санаж хадгалахад зориулагдсан компьютерийн хэсгийг санах ой гэнэ. Иймд хэрэв санах ой байхгүй бол мэдээлэл боловсруулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл компьютер ажиллахгүй гэсэн үг. Компьютерийн санах ой дахь мэдээлэл компьютерийг унтраахад арилдаг. Ийм чанартай санах ойгоос гадна орчин үеийн компьютерт санасан мэдээлэл нь өөрчлөгддөггүй байнга тогтмол хадгалагдаж байдаг санах ой байдаг. Энэ санах ой дахь мэдээлэл зөвхөн уншиж ашиглахад зориулагдсан байдаг. Ийм санах ойг ROM (Read Only Memory) гэж нэрлэдэг. Компьютерийн санах ой-RAM-ийн хэмжээ нь нэн чухал үзүүлэлт юм.

КОМПЬЮТЕРИЙН САНАХ ОЙ ГЭЖ ЮУ ВЭ?

MEMORY буюу Санах ой нь компьютерийн үйл ажиллагааг зохицуулдаг Программ хангамжийг хадгалж байхаас гадна тооцоолох үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллүүд болон тооцооллын үр дүнд бий болсон мэдээллүүдийг хадгалж байх үүрэгтэй байгууламж юм.

Санах ойгүй компьютер гэж байж болохгүй бөгөөд их бага ямар нэг хэмжээний санах ойтой байж компьютер ажиллана.

ROM нь BIOS үйлдлийн системийг хадгалж байх үүрэгтэй бөгөөд компьютер асаж эхэлмэгц CPU нь эндээс анхны зааварчлага инструкциүд буюу ПХ-аа уншиж эхэлдэг. Энэ санах ой нь доторхи мэдээллээ ямар ч нөхцөлд (ө.х. Тэжээлийн хүчдэл салгагдсан ч) алддаггүй бөгөөд компьютер өөрөө ч доторхи мэдээллийг устгаж, өөрчилж чаддаггүй учир зөвхөн унших ой гэж нэрлэжээ.

ROM BIOS дотор дараахь ПХ-ууд багтдаг:

POST (Power On Self Test) – Тэжээл асмагц өөрийгөө шалгах. Компьютерийн BIOS ПХ нь тэжээл асмагц орчин тойрондоо байгаа бүх төхөөрөмжүүдээ шалгаж, ямар ямар төхөөрөмж холбогдсон, ажиллагаа нь ямар байгаа зэргийг шалгадаг. Алдаа гарвал хэрэглэгчид мэдээлнэ.

Boot Up Menu – BIOS ажиллаж дуусмагц үйлдлийн систем (ҮС) ачаалагдаж эхлэхийг Boot Up гэдэг. Энэхүү ҮС хаанаас ачаалахыг сонгох цэс бүхий ПХ байдаг. Жишээ нь Уян диск, Хатуу диск, CD-ROM төхөөрөмжүүдийн алинаас ҮС ачаалж эхлэхийг сонгох
Power On Security – POST ажиллаж дуусаад ҮС-ийг ачаалж эхлэхийн өмнө шаардлагатай бол нууц үг асууж системд нэвтрэх эрхтэй эсэхийг шалгах ПХ.
CMOS Utility – Компьютерийн үндсэн тохиргоог хийх, жишээлбэл календарь өөрчлөх, нууц үг өөрчлөх,  оролт гаралтын төхөөрөмжүүдийг тохируулах г.м. Тохиргоонуудыг хийдэг ПХ. Харин эдгээр тохиргоонуудыг CMOS хэмээх санах ойд хадгалдаг учир ингэж нэрлэсэн байна.

RAM – Шуурхай Санах Ойг үйлдвэрлэдэг технологиор нь:

Static RAM (SRAM)

SRAM нь мэдээллийг маш хурдан санаж чаддаг өндөр хурдтай санах ой боловч нэг бит мэдээллийг санах хэсэг нь олон транзистороос бүтсэн нарийн төвөгтэй бүтэцтэй учир маш их мэдээлэл санадаг санах ой хийхэд бэрхшээлтэй байдаг. Сайн тал нь нэг л санасан бол тэжээл унтраагүй нөхцөлд мэдээллээ алддаггүй.

Dynamic RAM (DRAM) гэж 2 ангилдаг.

DRAM нь мэдээллийг санахдаа хурдаар удаан боловч нэг бит мэдээллийг хадгалах хэсэг нь ердийн конденсаторын бүтэцтэй байдаг. Хэсэг хугацааны дараа энэ мэдээллийг нь сэргээж (Refreshing) байхгүй бол тэжээлд залгаатай ч гэсэн мартчихдаг байна. Ө.х. Конденсатор нь цэнэгээ алдчихдаг. Энэхүү сэргээх үйл ажиллагаанд тодорхой хугацааг зарцуулдаг учир удаан ажиллагаатай байдаг.
Компьютерт олон төрлийн RAM хэрэглэдэг Тухайлбал:

System RAM нь компьютерийн үндсэн санах ой юм. Голдуу DRAM хэрэглэдэг бөгөөд хамгийн их багтаамжтай санах ой нь байдаг. Анхны компьютерт 256Кбайт байсан бол одоо 256Мбайт, түүнээс дээш 4Гбайт хүрэх нь ч бий.

Cache RAM нь CPU-тэй хамгийн ойр зайд байрладаг бөгөөд бүр CPU-тэй нэг корпусанд суурилуулсаныг нь Level1 cache, гадна талд нь маш ойрхон байрлуулсаныг нь Level2 cache гэдэг. CPU нь тооцоололт хийж байхдаа түр зуур мэдээлэл хадгалах шаардлага олонтаа гардаг. Энэ бүхнээ төв санах ой руу илгээгээд буцааж авахад их хугацаа орж компьютерийн хурд багасах учир өөртөө ойрхон, бага хэмжээний санах ой шаарддаг байна. Энэ санах ойг SRAM төрлөөр хийдэг. 512Кбайт хүртэл хэмжээтэй байдаг.

CMOS RAM нь компьютерийн BIOS-д байдаг CMOS utility ПХ-ийн хийсэн компьютерийн тохиргоог санах ой юм. Дотор нь электрон цаг суулгасан SRAM хэрэглэдэг ба хамгийн бага багтаамжтай санах ой байдаг. Харин компьютер унтарсан үед тохиргооны мэдээллийг санаж, мөн цаг нь явж байх шаардлагатай учир жижигхэн батерейгаар тэжээгддэг. Энэ батерейг мөн CMOS battery гэнэ.

Компьютерт нэгэн онцгой RAM байдаг.

Video RAM (VRAM) нь компьютерийн Дэлгэцийг удирдах төхөөрөмжид суурилагдсан дэлгэцийн мэдээллийг хадгалж байх үүрэгтэй санах ой юм. Сүүлийн үеийн график өндөртэй дэлгэцийн удирдлагуудад 256Мбайт хүртэл санах ой суурилагдсан байдаг. Эхэн үедээ энэ санах ой бага хэмжээтэй байсан учир SRAM төрлөөр хийдэг байсан бөгөөд хэмжээ нь ихэссэн тул SRAM-aaс арай удаан Windows Accelerated RAM буюу WRAM гэдэг санах ойг үйлдвэрлэх болжээ. Гэвч үнийн хувьд маш өндөр учир одоо ихэнх системд төв санах ойн адил SDRAM санах ойг хэрэглэдэг.

Компьютерийн энэ олон санах ойнууд дотроос хамгийн чухал нь системийн төв санах ой юм.

Энэ санах ойг технологийн хөгжлийн явцад улам бүр сайжруулсаар иржээ.

Анхны DRAM санах ойнууд нэг мэдээллийг санах, эсвэл гаргаж өгөхдөө 80 орчим наносекунд хугацаанд гүйцэтгэдэг байжээ.
Үүний дараа Fast Page Mode DRAM гарсан бөгөөд арай хурдтай ажилдаг байсан ч түүнээс илүү хурдан Extended Data Out DRAM буюу EDO RAM (50-60nS) гарсан байна.
Технологийн шинэчлэлт гарсанаар DRAM нь бараг SRAM шиг хурдтай болсон ба 8-10nS хурдтай Synchronious DRAM (SDRAM) гарч ирсэн байна. Үүнийг Pentium 2, 3 компьютерүүдэд хэрэглэдэг ба хурдыг нь 66MHz, 100MHz, 133MHz гэж хэмждэг болж, РС66, РС100, РС133 SDRAM гэж нэрлэжээ.
Сүүлийн үед хамгийн өргөн хэрэглэж байгаа санах ой бол DDR RAM буюу Double Data Rate DRAM юм. Энэхүү санах ой нь 200MHz, 266MHz хурдтай болсон ба DDR200, DDR266 гэж нэрлэгддэг.
Rambus Inc. компани Rambus DRAM гэдэг санах ойг үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд энэ нь 800MHz хүртэл хурдтай ажилладаг хамгийн хурдан санах ой юм. Гэвч энэ санах ой нь бүх эх хавтангуудтай ажиллахгүй бөгөөд зөвхөн өөрт нь зориулж үйлдвэрлэсэн эх хавтангуудтай ажиллана.

2. Микропроцессор-(CPU-Central Processing Unit). Тодорхой үр дүнд хүрэхийн тулд биелүүлэх үйлдлүүдийн дараалалыг программ гэнэ. Тэгвэл программын үйлдлүүдийг алхам бүрээр нь биелүүлдэг компьютерийн хэсгийг микропроцессор гэнэ. Өөрөөр хэлбэл компьютерийн үйлдэл хийдэг хэсэг нь юм. Компьютерийг хүнтэй зүйрлэвэл, микропроцессорыг компьютерийн тархи нь гэж хэлж болох юм. Микропроцессор нь үйлдэл гүйцэтгэх хурдаараа харилцан адилгүй байдаг. Манай оронд голдуу Intel овгийн микропроцессор бүхий компьютеруудыг хэрэглэдэг. Эдгээр микропроцессорын Intel 386, Intel 486, Pentium, Pentium Pro, Pentium MMX, Pentium II, Pentium III, Pentium IV8 Pentium D гэсэн моделиуд нь  хэрэглэгдэж ирсэн байна. Түүнээс гадна CPU үйлдвэрлэдэг Intel фирмээс гадна Cyrix, AMD гэх мэт өөр фирмүүд байдаг.
CPU буюу Central Processing Unit үгний товчлол бөгөөд компьютерийн хамгийн чухал хэсэг гэж хэлж болно. Заримдаа зүгээр процессор ч гэж нэрлэгддэг CPU нь компьютерийн програмыг ажиллуулагч логик машин гэж тодорхойлогддог. Ерөнхийдөө CPU-н дизайн болон гүйцэтгэл нь асар хурдацтай өөрчлөгдөж байдаг ч мэдээж үндсэн үйл ажиллагаа хэвээрээ байдаг нь тодорхой юм. Аливаа компьютерийг худалдан авахад CPU үзүүлэлт тэр дундаа түүний хурд их чухал байдаг. Магадгүй та 2.4Ghz эсвэл 3Ghz  ба түүнээс дээш байдаг гэх мэтээр хэлэх байх.
CPU  ямар харагддаг вэ?
Компьютер доторх эх хавтан дээр байрлах хамгийн том хэсгийг CPU гэж ойлгож болно. Хэрв та компьютерийн дотроос шинэ CPU худалдан авсан бол энэ нь дулаан шингээгч болон сэнсээр хучигдсан ирдэг. CPU-н сэнс болон дулаан шингээгч их чухал. Эдэнгүйгээр CPU-н хэт халснаас болж шатаж эвдрэх бүрэн боломжтой. Хэрэв CPU-н сэнсийг солих гэж байгаа бол их анхааралтай байх нь зайлшгүй юм.
CPU яг юу хийдэг вэ?
CPU нь компьютерийн тань үндсэн процессор бөгөөд компьютер дээрх бүх үйлдлүүд CPU-ээр дамжигдан хийгддэг.  Хамгийн энгийн компьютерийн код бол математик юм. Энгийнээр тайлбарлавал та 2+7 гэсэн үйлдлийг хийх гэж байгаа гэж бодьё л доо тэгвэл танд оролт гаралт түүнийг гүйцэтгэх процессор хэрэгтэй болж байна гэсэн үг юм. Оролтыг та компьютерийн гар дээр 2+7 гэж бичиж оруулснаар хийж энэ нь CPU хэсэгт бүртгэгдэн анализ хийгдэн гаралт болох 9 хариуг гаргаж ирдэг.CPU-н хурдыг хэрхэн хэмжих вэ?
CPU хурд нь MHz-ээр мегагерц хэмжигддэг сүүлийн үед GHz гегагерциэр хэмжигддэг болсон. Ерөнхийдөө бол 900 MHz хурд гэдэг нь 900 сая эргэлтийг нэг секнудэд хийнэ гэж ойлгож болно. Тэгэхээр мэдээж хэдий чинээ өндөр хурдтай байна төдий чинээ компьютерийн гүйцэтгэл өндөр байх нь харагдаж байгаа байх. CPU хурдны талаарх ойлголтыг зөвхөн үүнд хүрээд хязгаарлаж ойлгож болохгүй. Дээр хэлсэнчлэн энэ нь зөвхөн нэг секундэд хийх эргэлийн тоог зааж байгаа билээ.
CPU хурд нь хангалттай өндөр төвшинд хүрж чадсан болохоор үндсэн үйлдвэрлэгчид үндсэн хурданд өөрчлөлт оруулахгүйгээр түүний ажиллагааг хурдтай болгох арга замыг хайж байсан. Үүний шийдэл бол давхар цөмт буюу multi-core CPU байсан юм. Шинэ CPU нь нэг хавтан дээрээ 2, 3, 4 магадгүй түүнээс ч их цөмийг байрлуулан хийж байгаа юм. Тэгэхээр хэдийгээр өндөр хурдгүй боловчиг олон цөмт CPU нь хангалттай хурдтай байх боломжтой. Худалдан авалт хийхдээ зөвхөн хурдний үзүүлэлтийг харахаас гадна core буюу хэдэн цөмтэй гэдгийг анзаараарай.

CPU-н төрөл
Үндсэн 2 CPU үйлдвэрлэгч  дисплей компьютерийн хэрэглээнд өрсөлддөг нь хүн бүхэнд танигдсан AMD болон Intel юм. Энэ хоёр үйлдвэрлэгч нь хоёулаа CPU чанараар сайн бөгөөд хамгийн хүчтэй CPU мөн хямдхан үнэтэй CPU-г ч үйлдвэрлэдэг. Intel-ийн хувьд хамгийн үзүүлэлт сайтай CPU нь Core 2 Quad хямд үнэтэй нь Celeron байдаг харин AMD хувьд хамгийн үзүүлэлт сайтай нь Phenom X3 болон Phenom Quad хамгийн хямд үнэтэй нь Sempron юм.
Танд хэрэгцээтэй байх учраас өргөн хэрэглэгддэг CPU-н үзүүлэлтүүдийг товч тайлбарлалаа. Тус бүрийн линкэн дээр дарж үнийн харьцуулалт мэдээллийг аваарай.
AMD X2 (Dual core CPU) = Intel Core 2 Duo
2 цөмт CPU оффис хэрэглээнд зохимжтой.
AMD Phenom X3, AMD Phenom Quad = Intel Core 2 Quad
График дизайн, хүнд эффектийн програмийг ачааллуулах зэрэг мэргэжлийн төвшний хэрэглэгчдэд тохиромжтой өндөр үзүүлэлттэй CPU юм.
AMD Sempron = Intel Celeron
Гэрийн компьютерийн  хэрэгцээнд хэрэглэхэд боломжтой. Үнийн хувьд харьцангуй бага.
CPU суурийн төрөл
CPU болгон өөр өөр суурьтай байх бөгөөд энэ нь эх хавтанд суурилагддаг. Эх хавтан зөвхөн нэг төрлийн CPU суурийг суулгахаар зохиогдсон байдаг нь хүмүүс худалдан авалт хийхдээ буюу CPU солихдоо үүнийг сайтар анхаарах хэрэгтэй. Суурийн төрөл нь асар хурдтай өөрчлөгдөж байдаг нь CPU-н төрөл мөн өөрчлөгдөж байдагтай холбоотой. Шинэ CPU нь шинэ зохион байгуулалттай байх бөгөөд түүнийг эх хавтанд суурилуулахын тулд шинэ суурийн төрөл гарч ирдэг. Хэдийгээр CPU нь эх хавтанд тохирч байлаа ч энэ нь яг ажиллана гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр үргэлж худалдан авалт хийхээсээ өмнө эх хавтаны ямар CPU дэмжих үзүүлэлтийг шалгаж байгаарай.
3. Компьютерийн мэдээллийг оруулах, гаргах байгууламж. Аливаа компьютерт мэдээлэл оруулах, гаргах олон янзын төхөөрөмж байж болох бөгөөд зөвхөн стандарт оруулах гаргах төхөөрөмжийг үзье.
а). Дэлгэц (Monitor). Дэлгэц нь хар цагаан, өнгөт, шингэн кристал гэх мэт төрлүүд байдаг. Дэлгэцийн боломж янз бүр байдаг боловч сүүлийн үед зөвхөн VGA (Video Graphics Array) болон SVGA (Super VGA), LCD дэлгэцүүд хэрэглэгдэх болсон байна. Мөн овор хэмжээний хувьд 15 инч -ийн дэлгэц өргөн хэрэглэгддэг. Дэлгэцний дүрсийг дүрслэх цэгийн диаметр нь 0.25 мм, 0.28 мм гэх мэт янз бүрийн боломжуудтай байна.
б). Гар (Keyboard). 101/102 товчлуур бүхий Америк стандартын гар өргөн хэрэглэгдэж байсан боловч Windows 95 систем гарснаар 104 товч бүхий гар нэлээд өргөнөөр хэрэглэх болсон. Гар нь мэдээллийг компьютерт оруулах гол төхөөрөмж юм. Текст бичих үед дэлгэцэн дээр үсэг хаана бичигдэхийг заасан заагуур байх ба үүнийг текст курсор (анивчсан босоо зураас) гэж нэрлэдэг. Текст курсорыг гарнаас удирддаг. Гарны тухай та өөрөө бие даан судлана уу. Жишээлбэл та том жижиг үсгийг хэрхэн бичих, мөр шилжих, текст курсорыг удирдах гэх мэт үйлдлүүдийг судлаарай.
4. Хадгалах байгууламж буюу диск. Бидний өмнө ярьсан компьютерээр боловсруулагдах мэдээллийг санах зориулалттай шуурхай буюу дотоод санах ой RAM нь харьцангуй бага багтаамжтай бөгөөд энэ мэдээлэл нь компьютерийг унтраахад арилдаг. Иймд их хэмжээний мэдээллийг удаан хугацаагаар байнга хадгалах шаардлагатай болдог. Энэ санах ойг гадаад санах ой гэдэг. Өргөн хэрэглэгддэг гадаад санах ой нь компьютерийн диск юм. Дискэнд мэдээлэл бичих болон түүн дээрх мэдээллийг унших төхөөрөмжийг дискийн байгууламж (disk drive) гэдэг. Одоогоор дараахь төрлийн диск  хэрэглэгдэж байна.
1. Уян диск (Floppy disk – FD)
2. Хатуу диск (Hard disk – HD).
3. Компакт диск (Compact disk-CD).
4. Flash диск
5. USB хард дискЭдгээр дискүүд нь багтаамж, ажиллах хурд зэргээрээ харилцан адилгүй байдаг. Уян дискийг бага хэмжээний мэдээлэл зөөх болон зарим чухал мэдээллийг хадгалах зэрэгт өргөн ашиглаж болно. Харин хатуу диск процессор дотор диск байгууламжийн хамт байрлах бөгөөд багтаамж болон хурдаараа уян дискнээс харьцангуй хурдан байдаг. Хатуу диск нь өдөр тутмын ажиллагаанд хамгийн их хэрэглэгдэнэ. CD нь мөн багтаамж болон хурдаараа уян дискнээс эрс илүү бөгөөд мэдээллийг найдвартай хадгалдаг. CD дээрээс мэдээллийг унших байдлаар хэрэглэдэг байгууламжийг CD-ROM Driver гэж нэрлэдэг. Энд ROM гэдэг нь Read Only Memory буюу зөвхөн уншигдах санах ой гэсэн үгийг товчилж байгаа болно.
Хатуу диск байгууламж нь компьютерт 4 хүртэл байж болох ба тэдгээрийг олон логик дискүүдэд дотор нь хэд хэд хувааж болно. Түүнийг C:, D: . . . гэх мэтээр үсгийн дарааллаар нэрлэнэ.
5. Хулгана (Mouse). Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг.

Хатуу диск гэж юу вэ?

Hard Drive буюу хатуу диск гэдэг бол компьютер доторх үндсэн хадгалалтын бүрэлдэхүүн юм. RAM-тай адилгүй байнгын санах ой гэж хэлж болно. Хатуу дискгүйгээр компьютер тань ажиллахгүйтэй адил үйлдлийн системгүйгээр ямар нэгэн программгүйгээр хатуу диск ажиллах боломжгүй юм.

Хатуу диск нь дугуй хатуу дискний мэдээллийг хадгалахдаа хэрэглэдэг. Хадгалалтыг хийхэд тольтой адилхан дугуй диск нь цэвэрхэн толбогүй байх хэрэгтэй байдаг. Энэхүү дугуй диск нь төмөр хайрцаг дотор байдаг. Учир нь агаарын тоос тортог хатуу дискийг амархан гэмтээх аюултай байдаг.

Хатуу диск хэрхэн мэдээллийг хадгалан авдаг вэ?

Дугуй диск бүр дээр нарийн давхарга бүхий плёнк байрладаг. Хатуу диск дээр мэдээллийг хадгалах үйл явц нь хуурцган дээр дуу хуулахтай ер нь ижилхэн. Мэдээллүүд нь 1 болон 0 гэсэн хэлбэртэй хадгалагддаг. Энэхүү хоёр оронтой тоо нь олон өөр байрлалтайгаар хадгалагдах нь өөр өөр шинж чанартай хадгалалтыг хийх жишээтэй. Энэ нь хатуу дискний толгойн хэсэгт уншихад мэдээлэл гарч ирэн дэлгэцэн дээр уншигддаг.

Файлын систем

Файлын систем гэдэг нь хатуу диск нь мэдээллийг хэрхэн хадгалж байгаа зам гэж хэлж болно. Хамгийн нийтлэг байдаг файлын систем бол FAT16 байдаг бөгөөд ихэвчлэн хуучны компьютерууд дээр байдаг. Мөн FAT32 болон NTFS юм. FAT гэсэн нь File Allocation Table буюу Монголчилбол Файл хуваарилалтын хүснэгт гэсэн үгийн товчлол юм. FAT болон NTFS нь хоёулаа давуу тал, дутагдалтай талтай байгаа. FAT16 нь маш хязгаарлагдмал файл систем бөгөөд мэдээллийг хадгалах арга зам нь үр дүнтэй байж чаддаггүй, файл болгон 32Kb группийн хэмжээг эзэлдэг. Энэ нь FAT16 системийн хамгийн бага хэмжээний зай байдаг байна.

Мөн энэхүү файлын систем нь хамгийн дээд талдаа 2Гега-гийн хатуу дискийг хэрэглэдэг. FAT 32 нь группийн хэмжээг 4kb болгон асуудлыг шийдсэн ба энэ нь нилээн их хэмжээ юм. Түүнчлэн хатуу дискний хэмжээн үзүүлэлтийг 2 террабайт болгон өргөжүүлсэн. NTFS нь ямар ч FAT файлын системтэй харьцуулсан хамаагүй сайн үзүүлэлттэй байдаг. Жишээ нь гэхэд группийн хэмжээг 512bytes болгосон нь хатуу дискэн дээр дэмий зарцуулагдах зай бараг байхгүй гэсэн үг юм. NTFS нь мөн файлын алдагдалтын эсрэг аюулгүй байдлыг хангасан.

Хатуу дискний хурдыг хэмжих нь

Хатуу дискний хурдыг хэмждэг олон арга байдаг. Үндсэн хэмжих үзүүлэлт нь мэдээллийг дамжуулах дээд хурд, толгойн эргэх хурд, мөн мэдээлэл хайх хурд байдаг.

Мэдээллийг дамжуулах дээд хурд: Секундэд мэдээллийг дамжуулах дээд хурдны үзүүлэлт юм. Хатуу дискний нийтлэг төрөл бол ATA форматтай ирдэг. АТА100 буюу секундэд 100 Мегабайтын мэдээллийг дамжуулдаг. Үүнтэй адил АТА66 диск нь секундэд 66 Мегабайтын мэдээллийг дамжуулах чадвартай байна гэх мэтчилэн үзүүлэлттэй байдаг.

Толгойн эргэх хурд:

Энэ нь нөгөө хоёр үзүүлэлтээ бодвол арай энгийн байдаг. Толгойн хурд хэдий чинээ хурдан байна дугуй дискэн дээр мэдээллийг төдий чинээ хурдан бичнэ гэсэн үг юм.

Мэдээлэл хайх хурд:

Энэхүү үзүүлэлт нь дугуй дискэн дээрээс танд хэрэгтэй мэдээллийг олж хайж гаргах дундаж цагийн үзүүлэлт байх юм. Богино хугацаанд мэдээллийг гаргаж ирэх нь илүү сайн гүйцэтгэлийг үзүүлэх нь мэдээж юм.

Дискний хуваалт:

Бүх төрлийн Windows нь диск хуваагчтай ирдэг. Гэхдээ яг хуваалт гэж юу юм бэ? Ерөнхийдөө өдөр тутмын шинэ файл үүсгэх, хэрэглэгдэхгүй болсон файлыг устгах зэргийг дискний өөр өөр хэсэгт хадгалан хийх, түүний үйл ажиллагаа нь тус тусдаа байхаар тохируулагдахыг хуваалт гэж нэрлэж байгаа юм. Файлуудаа хуваан дискний хуваалт хийх нь түүний үйл ажиллагааны хурдыг сайжруулдаг.

Холболтын төрлүүд:

Хатуу дискний 3 үндсэн холболт байдаг. IDE (эсвэл ATA) SCSI болон Serial ATA юм. Хамгийн нийтлэг байдаг нь IDE бөгөөд 80 эргэлттэй, хамгийн энгийн байдлаар эх хавтанд тань холбогддог. Энэ төрлийн холболттой хатуу дискийг буруу сонгож авна эсвэл эх хавтанд таарахгүй байна гэсэн ойлголт бараг байхгүй гэж болно. SCSI нь эх хавтанд суулгагдахдаа нэмэлт хардверийг шаарддаг. Мэдээж энэ нь IDE-ийг бодвол хурдан боловч илүү үнэтэй байдаг. Сүүлд дурьдсан холболтын төрөл болох Serial ATA нь шинэ төрөл бөгөөд паралель мэдээлэл дамжуулалтыг агуулдаг. Тиймээс хурдны хувьд үнэхээр гайхалтай байдаг билээ.

Илгээх | 742 хүн уншсан | Бичсэн: <<Amka>>

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Персонал Компьютерийн бүтэц ба зохион байгуулалт

Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн сис...

Компьтерын сүлжээ

Компьютерийн сүлжээний хөгжлийн түүх нь компьютер үүсэж хөгжиж эхэлсэн 1950-1960-д оны үеэс эхэлнэ. ...

Компьтерын хэрэглээ

1. Текст боловсруулалт. Documenting. Текст боловсруулах програмуудын тусламжтайгаар баримт, мэдээлли...

Компьтерын үүсэл хөгжил

Хүний нийгэм үүссэнээс хойш биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилт нь оюуны хө...

Компьтерын төхөөрөмж

1.Оролт ба удирдлагын төхөөрөмүүд: 1.1 Keyboard - гар нь компьютерийг удирдах, компьютерт...

Мэдээлэл

Компьютерийн техник хангамж гэдэг нь бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа бодит биет тоног...

Суурин компьтер

...

Компьтер форматлах

...

Компьтер hardware

...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 22927 дахь зочин боллоо. Баярлалаа :-)